Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс “Зөгийн үүр-2001” цахим уулзалт зөвлөлгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа. Гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдээ ажилч зөгийтэй зүйрлэн нарийн мэргэжил, хуримтлуулсан тэргүүний туршлага ноу хау-г нь нэвтрүүлэх, энэ бүхнийг түшиглэн улс орныхоо хөгжлийг эрчимжүүлэх, бас иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
Эрхэм хүндэт уулзалт зөвлөлгөөний оролцогчид оо,
Монгол Улсын Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, ажлын байр бий болгох, иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээний нэг хэлбэр нь “Зөгийн үүр” хөтөлбөрөөс зохион байгуулагдаж байгаа гадаадад амьдарч буй иргэдтэйгээ уулзаж буй энэхүү цахим уулзалт зөвлөлгөөн юм.
realtime
Live streaming явуулахад техникийн хүндрэл гарсан тул хүлцэл өчье.
Боловсрол ТВ, МҮОНРТ-ийн бичлэгийг бүрэн эхээр нь тавих болно.
Ч.Энх-Эрдэнэ: Гадаадад байгаа монголчуудаа цахим уулзалтад идэвхтэй оролцоосой гэж хүсч байна.
Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэтэй ярилцлаа. Continue reading
Цахим уулзалт зөвлөлгөөнд оролцох заавар
“Зөгийн үүр-2011″ цахим уулзалт зөвлөлгөөнд АНУ, ХБНГУ, Япон, БНСУ дахь элчин сайдын яамнаас холбогдох ба оролцох хүсэлтэй хүмүүс тухайн ЭСЯ-наасаа оролцох боломжтой. Бусад улсад байгаа Монголчууд манай сайтаар шууд дамжуулах цахим уулзалт зөвлөлгөөнийг үзнэ. Энэ үеэр санал хүсэлтээ twitter ID: @Beehive_project, facebook ID: beehiveproject, yahoo messenger ID: beehive_2011 мөн манай сайтын chat, форум ашиглан өгч болно.
УРИЛГА
Эрхэм хүндэт Таныг
Монгол Улсын Засгийн газрын “Зөгийн үүр” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулагдаж буй дотоодын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн төлөв байдал, ажлын байрны хэрэгцээ шаардлагын талаарх төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан
ЗӨГИЙН ҮҮР – 2011
цахим уулзалт зөвлөгөөнд идэвхтэй оролцохыг урьж байна.
“ЗӨГИЙН ҮҮР-2011” ЦАХИМ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохион байгуулах Үндэсний хороотой хамтран 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагаас “Зөгийн үүр -2011” уулзалт зөвлөгөөн Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Continue reading
