Хөгжлийг жинхэнэ ёсоор бүтээгч нь Монгол хүмүүн та өөрөө

- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ -

Европт байгаа монголчуудын чуулга уулзалтад оролцогчдод

Эрхэм хүндэт Монголчуудаа, залуусаа,
Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчдөө,

Соёл түүхийн эртний өв уламжлалт Европ тивийн хөгжил дэвшлээрээ тэргүүлэгч улс орнуудад ажиллаж сурч амьдарч байгаа элэг нэгт Монголчууд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын болон нийт Монголчуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн  мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөлийг өргөн, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Continue reading

Posted in Uncategorized | Leave a comment

ХБНГУ-д “Зөгийн үүр” чуулга уулзалтыг зохион байгууллаа

Монгол улсын Засгийн газраас “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хилийн чанадад суралцаж, ажиллаж байгаа монголчуудыг эх нутагтаа ирж, их бүтээн байгуулалт хөгжлийн гараан дээр өөрсдийн хүчин зүтгэлээ оруулахыг  уриалсан хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл дэлхийгээр тархан нисэж бал цуглуулсан “Зөгий”-нүүдээ үүрэндээ ирэхийг уриалж байгаа юм.

Энэ удаа 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд ХБНГУ-ын Берлин хотноо “Зөгийн үүр”-ийн “Берлин-2011″ чуулга уулзалтыг зохион байгууллаа. Европт суралцаж, ажиллаж байгаа 200 гаруй монголчууд тус чуулганд хүрэлцэн иржээ. УИХ болон Засгийн газрын гишүүд, Яам агентлагийнхан тэдэнд хандан төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар танилцууллаа.

Үргэлжлэл: http://www.open-government.mn

Posted in Uncategorized | 1 Comment

Зочид, төлөөлөгчдийн анхааралд

Германд хүлээн авах зохион байгуулагчдын төлөөлөл

Нэр Байгууллага Гар утас
1. Г.Билгүүн Зөвлөл 00490-15222362957
2. Д.Одбаяр GIZ 0-15117712127
3. Г.Галтайхүү МГГ 0-17662301624
4. Д.Сүнжидмаа МГГ 0-15222364894
5. Д.Энхчимэг МГГ 0-17669736668
Posted in Uncategorized | Leave a comment

Төлөөлөгчдийн анхааралд

“Берлин-2011″ чуулга уулзалтанд оролцохоор уригдсан төлөөлөгчдийн зочид буудалд байрлах болон хоолны зардлыг 2011/09/30-ны өдрийн 12:00 цагаас 2011/10/02-ны өдрийн 12:00 цаг хүртэл зохион байгуулагчдын зүгээс даах юм. Энэ хугацаанаас бусад үеийн зочид буудал, хоолны зардлыг төлөөлөгчид өөрсдөө даана.

Motel One зочид буудалд төлөөлөгчдийн нэрс өгөгдсөн байгаа тул бүртгүүлээд орно.

Зочид буудалд бүртгэлийг 2011/09/30-ны өдрийн 11:00 цагаас бүртгэж эхэлнэ.

Posted in Uncategorized | Leave a comment

Хаягууд

Motel One Berlin-Hauptbahnhof

Invalidenstraße 54
10557 Berlin
Tel.: +49/30/364 10 05-0
Fax: +49/30/364 10 05-10
E-mail: berlin-hauptbahnhof@motel-one.com

  1. Та Берлин хотын нисэх онгоцны буудал Tegel-с TXL гэсэн автобусанд сууж Берлин хотын галт тэрэгний буудал дээр бууна.
    (TXL чиглэлийн автобус нь 10 мин тутамд нисэх онгоцны буудлаас хөдөлдөг болно)
  2. Гал тэрэгний буудлаас Та S+U Zoologischer Garden чиглэлд 245 номерын автобусанд сууж Invaliden str. гэдэг буудал дээр бууна. 
    (Галт тэрэгний буудлаас автобусаар явхад 2 мин зайтай байна. Хэрэв та явган явах бол галт тэрэгний буудлаас 5 мин зайтай Таны буух Мotel One зочид буудал байрлана) 
  3. Хэвлэж авах хувилбар Tegel -> Motel One

Landesvertretung Baden-Württemberg

Tiergartenstr. 15
10785 Berlin
Telefon: 030 / 25 456-0
Fax: 030 / 25 456-499
E-mail: poststelle@lvtberlin.bwl.de

  1. Хэвлэж авах хувилбар Landesvertretung Baden

Deutscher Bundestag

Platz der Republik 1
11011 Berlin
Telefon: +49 (0)30 227 0
E-Mail: mail@bundestag.de

Posted in Uncategorized | 2 Comments

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО


Монгол Улсын Засгийн газраас санаачилан хэрэгжүүлж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн монголчуудын ”Берлин-2011” анхдугаар чуулга уулзалтыг 2011 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо зохион байгуулах гэж байна. Continue reading

Posted in Uncategorized | Leave a comment

Хэвлэлийн бага хурал

2011 оны 8 сарын 8-ны өдөр MN мэдээллийн төвд болсон “БЕРЛИН-2011” ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТУХАЙ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

*Video:Хэвлэлийн бага хурал

Posted in Uncategorized | Leave a comment