УРАЛДААНД ИРСЭН БҮТЭЭЛҮҮДИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН ГАРЛАА

Гадаадад амьдарч буй иргэдийнхээ эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар гаргаж буй бүтээлч, шинэ санаачлагыг дэмжих, зохион бичлэгээрээ дамжуулан төр засагтаа санал бодлоо хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор зарласан “Эх орныхоо хөгжилд – Миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж дүнг 12 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ордонд Хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.

Хэвлэлийн бага хуралд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Б.Ганболд, Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Эрдэнэ нар шалгаруулалтын дүнг танилцууллаа.

Уралдаанд нийт 15 улс оронд сурч, ажиллаж амьдарч байгаa Монгол Улсын иргэдээс 89 бүтээл ирүүлсэн бөгөөд бүтээлүүдийг 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ны өдрүүдэд www.cooperation.gov.mn/essay/ вэбсайт дээр нээлттэй тавьж уншигчид таалагдсан зохион бичлэгтээ саналаа өгөх боломжийг бүрдүүллээ.

Зохион байгуулах комиссоос бүтээлийг шалгаруулахдаа уралдаанд тавьсан ерөнхий шалгуурууд болон тухайн бүтээлд уншигчдын өгсөн саналыг харгалзан үзсэн ба эх орныхоо хөгжилд хувь хүний гаргаж буй тодорхой санал санаачлага, боломжоо тусгасан байдлыг анхаарч, оролцогчдыг 25 хүртэлх ба 25-аас дээш насны гэсэн хоёр ангиллаар шалгаруулж, шагналт байруудыг тодруулав. Үүнд:

Тэргүүн байр

  1. Адъяагийн НАРАНБААТАР
    Ирланд, Дублин хот, Дублины их сургуулийн мастер
    Сэдэв: МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХӨГЖИЛД МИНИЙ ОРОЛЦОО
  2. Мөнхболдын ГАНДУУЛГА
    БНХАУ, Бээжин хот, Олон улсын бизнес эдийн засгийн их сургуулийн оюутан
    Сэдэв: МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ

бүтээлээрээ тус тус шалгарч Ерөнхий сайдын өргөмжлөл, 500,000 төгрөгөөр;

Дэд байр

  1. Нарангэрэлийн БАЯРЖАРГАЛ
    БНСУ, Сөүл хот, Корея их сургуулийн оюутан
    Сэдэв: САЯ САЯААРАА ӨСЧ БАЙГАА ШҮҮ, ИТГЭЭРЭЙ ЭХ ОРОН МИНЬ
  2. Хүрэлжээ БАТБИЛЭГ
    Босни, Герцеговинагийн холбооны улс, Сараева хот, Олон улсын Бурч их сургууль
    Сэдэв: ДЭС ДАРААЛАЛТАЙ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР

бүтээлээрээ тус тус шалгарч зохион байгуулагч ЗГХЭГ болон БСШУЯ-ны сайдын хамтарсан өргөмжлөл 250,000 төгрөгөөр;

Гутгаар байр

  1. Дорждэрэм БОЛД
    БНХАУ, Бээжин хот, Улс төрийн шинжлэх ухааны их сургууль
    Сэдэв: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД МИНИЙ ОРОЛЦОО
  2. Амарбат ТЭМҮҮЛЭН
    АНУ, Сан-Франциско, CPU East Bay их сургууль
    Сэдэв: ТЭНГЭРЛЭГ МОНГОЛЫН ХИЙМОРЛОГ ХҮМҮҮС БИД ХАМТДАА

бүтээлээрээ тус тус шалгарч зохион байгуулагч ЗГХЭГ болон БСШУЯ-ны сайдын хамтарсан өргөмжлөл 100,000 төгрөгөөр;

Тусгай байр

  1. Сүхбаатар СҮНЖИДМАА
    БНХАУ, Бээжин хот, Дипломатын академи
    Сэдэв: ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БИДНИЙ ОРОЛЦОО
  2. Басбаяр ЖАРГАЛ
    БНХАУ, Далиан, Далийны их сургууль
    Сэдэв: МОРИНД ХАЙРТАЙ МУСЛИМ БҮР МОНГОЛД ОЧИХ ХЭРЭГТЭЙ
  3. Дамбийжанцан МӨНХБААТАР
    Канад улс, Калгери хот
    Сэдэв: НОГООН ТЕХНОЛОГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН ДЭЛХИЙН ХӨГЖИЛТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЦГЭЭЕ
  4. Хувжий МӨНХЧИНГИС
    Япон улс, Токио хот,  3D CAD CAM  компани инженер
    Сэдэв: МОНГОЛ ШАТАР
  5. Жадамбаа МЯДАГМАА
    ХБНГУ, Цийгэн хот, Цийгэний Их Сургууль
    Сэдэв: ХҮН БҮР ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛЭЭРЭЭ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЦГААЯ
  6. Дуламдорж ХИШИГДЭЛГЭР
    АНУ, Вашингтон ДС, Дэлхийн банкны хүрээлэн
    Сэдэв: МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХ НАДАД БУЙ
  7. Эрдэнэбат ЭНХТҮВШИН
    Хятад улс, Шанхай хот Тунжи их сургууль
    Сэдэв: МИНИЙ ХҮҮХЭД НАС БА МӨРӨӨДЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МОНГОЛЫН ТӨРӨӨС ҮЗҮҮЛСЭН ДАРАМТ
  8. Сэр-Од ДАВААЦЭРЭН
    ОХУ, Эрхүү хот, Байгалийн эдийн засгийн эрх зүйн сургууль
    Сэдэв: ХАРИЙН НУТАГТ ХАЙРТАЙ ЭХ ОРНОО ЗҮРХЭНДЭЭ ТЭЭЖ ЯВНА
  9. Асай ТЕЛЬНАР
    Их Британи, Лондон хот, Глосцостерийн их сургууль
    Сэдэв: ЭХ ОРНЫ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ХҮН БҮХНИЙ ОРОЛЦОО
  10. Дашзэвгэ МЯГМАРСҮРЭН
    ОХУ, Москва хот, РУДН
    Сэдэв: ЭХ ОРОНДОО ДУУДЛАГАД БЭЛЭН!

бүтээлээрээ тус тус шалгарч зохион байгуулагч ЗГХЭГ, БСШУЯ-ны сайдын хамтарсан талархалын бичиг 50,000 төгрөгний шагнал хүртэв.

Эссэ бичлэгт идэвхи санаачлага гарган амжилттай оролцсон нийт оролцогчиддоо зохион байгуулагчдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хилийн чанадад буй иргэдийнхээ бүтээлээрээ дамжуулан төр засагтаа хүргэсэн эдгээр санал, санаачлaгуудыг судалж, Монгол Улсын Засгийн газраас 2011-2012 онуудад хэрэгжүүлэх гэж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийн арга барилд болон Засгийн газрын цаашдын бодлогод тусгаж хамтран ажиллах болно.

Шалгарсан бүтээлүүдийн шагналыг Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл нь Гадаад харилцааны яамтай хамтран тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам, Консулын газраар дамжуулан гардуулах ажлыг зохион байгуулахаар болов.

This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.